Тээврийн цагдаагийн алба алдаагүй, цэвэр бичигтнээ шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-19 16:27:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба “Би цэвэр бичигтэн” хичээнгүй бичгийн уралдаан зарлаж, шилдгүүдээ шалгарууллаа. Тус алба эх хэлээрээ цэвэр, алдаагүй бичих соёлыг дэлгэрүүлж байгаа төрийн цөөн байгууллагын нэг болов.

 


Уралдааны тэргүүн байрт Төмөр замын цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, ахмад Д.Отгондалай шалгарсан бол, дэд байрт Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч С.Сэр-Од, гутгаар байрт Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, хошууч В.Балжинням нар тодорлоо.


Дээрх уралдааны нэгдүгээр шатыг тус албаны харьяа нэгжүүд дотооддоо өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 15-н хүртэл явуулж, шалгарсан 14 алба хаагч өнөөдөр өрсөлдсөн юм. Байр эзэлсэн алба хаагчийг өргөмжлөлөөр шагнаж, цалинг нь 10-20 хувиар нэмжээ.

Холбоотой мэдээ