Ажил хайж буй иргэдийн тоо эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-20 15:00:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст ажил идэвхтэй хайж байгаа 1137 иргэн бүртгүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 461 иргэн буюу 68 хувиар өссөн тоо юм.

Ажил хайгч иргэдийн тоо эрс нэмэгдэж буй нь урин дулаан болж байгаатай холбоотой гэнэ. Бүртгэлтэй ажил хайгчдын 75.3 хувийг буюу ихэнх нь бүрэн дунд боловсролтой 25-34 насны иргэд байгаа аж.  Харин ажлын байрны захиалга 4 бүртгэгдэж, ажилд зуучлагдан орсон 9 иргэнээс 6 нь эмэгтэй юм байна. Хаврын улирал болж байгаа учраас барилгын, газар шорооны ажлын байр нэмэгдэж байгаа гэнэ. Тус аймгийн хэмжээнд цахилгааны инженерийн ажлын байр эрэлттэй байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ