Венесуэлд хүмүүнлэгийн тусламж хүргэхэд ард иргэдийг оролцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-20 14:57:34

КАРАКАС. /ТАСС/. Венесуэлийн сөрөг хүчин хүмүүнлэгийн тусламжийг иргэдийн оролцоотойгоор хүргэхийг зорьж байна гэж Үндэсний ассамблейн депутат Хосе Мануэль Оливарес El Nacional” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


Хүмүүнлэгийн тусламжийг буцаана гэж Засгийн газар мэдэгдсэн хэдий ч аль ч тохиолдолд гадны хүмүүнлэгийн тусламжийг Венесуэлд хүргэх болно хэмээн тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өмнө нь мэдэгдсэн байна.


Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санааг олигархуудын хямдхан шоу гэж Н.Мадуро үзэж байгаа бөгөөд үүнээс татгалзахыг иргэддээ уриалсан юм. Венесуэлчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг түгээх төв Колумбийн хилийн Кукута хотод энэ сарын 8-нд нээгдсэн юм. 

Холбоотой мэдээ