“Монголын төмөр зам” ТӨХК-д үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-20 17:19:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажил үйлчилгээ, тус компанийн хариуцан ажиллаж буй төмөр замын болон тээвэр ложистикийн төслүүдтэй танилцлаа.

Компанийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэлийн танилцуулснаар, тус компани өнгөрсөн онд 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэлэхдээ, “МТЗ” ТӨХК хөгжлийн мастер төлөвлөгөөгөө сайн гаргах хэрэгтэй байна. Төмөр замын уртыг нэмэгдүүлэх, харьяа яам болон төр, засгаар дэмжүүлэх ажил, бодлогоо тодорхойлох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг урагшлуулах, тулгамдаж буй асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, бусад холбогдох байгууллагатай уялдаа холбоотой, эрчимтэй ажиллах”-ыг үүрэг болгов.

Холбоотой мэдээ