Газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж суурилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-22 16:22:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ, Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран, газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмжийг НОБГ-ын  Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн танхимд суурилуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.



Дээрх хоёр байгууллага хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд суурилуулж буй дээрх төхөөрөмж нь 3-12 баллын газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрүүлэх аж. 



Сүүлийн жилүүдэд манай улсын газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан тус танхимаар иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлдийг биеэр мэдрэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах юм. 

Холбоотой мэдээ