Хүүхдийн тасагт 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-17 12:24:26

Дорноговь аймгийн Сайншанд суманд ханиад томуу, томуу төст өвчний хүндрэл, болон улаан бурхны өвчлөл ихсэж  байгаатай холбогдуулан Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.

Сайншанд сумын “Мишээлт мана”, “Гоёо мэнд”, “Агатова” зэрэг эмнэлгүүд ажлын өдрүүдэд өглөөний 08 цагаас оройны 19 цаг хүртэл,  амралтын өдрүүдэд  11.00  цагаас өдрийн 14 цаг хүртэл ажиллаж буй.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь 20 ортой хэдий ч даац хэтэрч одоогийн байдлаар 100 орчим хүүхэд хүлээн авч  эмчилж байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ