"Нүүдэлчдийн өрхийн эмч" баримтат кино Оскарт өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-26 12:53:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах наадамд монгол ахуй, соёлыг харуулсан “Нүүдэлчдийн өрхийн эмч" баримтат кино өрсөлдлөө. Уг кино өнгөрсөн оны аравдугаар сард Холливудын Олон улсын баримтат кино наадамд "Шилдэг оюутны кино" төрөлд түрүүлсэн юм. 

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кинонд Дундговь аймгийн Өндөршил сумын өрхийн эмч өдөрт 10-100 км зам туулж, өдөр шөнө, өглөө орой, өвөл зуны улирал үл хамааран машин эсвэл морь, тэмээ унаад сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг тухай  өгүүлдэг юм.

Энэ киног Их Британийн Хертфордширийн их сургуулийг кино, телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалсан Б.Март найруулсан. Баримтат киноны зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж, эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн тул Холливудын шаардлагыг хангасан бүтээл болжээ.



Холбоотой мэдээ