Зэрлэг амьтдад өвс, мөс тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 13:00:41

Завхан аймагт  цас ихтэй зудархуу байгаа газруудад байгаа зэрлэг амьтдад зориулан 2.5 тонн өвс, цасгүй хуурай газруудад мөс тавьж өгчээ.

015 онд ан амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцлийг сайжруулах зорилгоор таван тонно хужирыг байгальд нь тавьж биотехникийн ажил хийсэн юм. Тухайлбал Яруу сумын Зүйлийн мандаа, Бага шунт, Тосонцэнгэл сумын “Хөх толгойн даваа”, “Тооройтын даваа”, Идэр сумын “ Индэртийн ар”, Мандахын ар”, “Дээд онгорхой” зэрэг газруудад хужир тавьсан байна. Эдгээр газруудад цоохор ирвэс болон янгир, буга олноор нутагладаг байна.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ