“Дэлхийн цом”-д хүчээ сорих Монголын шигшээ багийн тамирчдын нэрс тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-01 13:29:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутад болох бөгөөд тус тэмцээнд хүч үзэх Монголын баг тамирчдын нэрс тодорлоо.


Эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг найман баг оролцохоос Монгол Улсын шигшээ баг “В” хэсэгт АНУ, Гүрж, Ираны шигшээ багуудтай таарсан. харин “А” хэсэгт ОХУ, Япон, Куба, Туркийн багууд багтжээ. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, 57 кг-д Д.Түвшинтулга, 61 кг-д Г.Отгонбаатар, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д Б.Бямбадорж, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Б.Өлзийсайхан, 97 кг-д Ө.Батзул, Л.Төртогтох, 125 кг-д Д.Хүдэрбулга нар багтсан байна.


Монголын баг энэ удаа “Дэлхийн цом”-ын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран болон 2016 оны хүрэл медальт Гүржийн багтай “В” хэсэгт орж хүч ур чадвараа сорихоор боллоо. Манай эрчүүд сүүлийн дөрвөн жил дараалан оролцохдоо зургадугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ