ГХЯ “Оны шилдгийн шилдэг төрийн байгууллага”-аар шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-01 15:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн болон бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын оны шилдгийг олон нийтийн цахим санал асуулгаар тодруулав. “Best of Mongolia” санал асуулгад “Оны шилдгийн шилдэг төрийн байгууллага”-аар ГХЯ шалгарсан байна. Батламжийг өнөөдөр гардууллаа.


Батламж гардуулах  үеэр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 онд Гадаад харилцааны яамны хийсэн гол ажлын талаар товч танилцуулаад, "2019 онд өнгөрсөн оны ололт амжилтаа бататган, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт гарч буй нааштай байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө манай яам идэвхтэй ажиллана” гэлээ.

Долоо дахь жилдээ зохион байгуулсан “Best of Mongolia” цахим санал асуулгад 650 гаруй байгууллага нэр дэвшсэн бөгөөд давхардсан тоогоор 1.3 сая иргэн хандаж, 500 мянган хүн санал өгчээ. Шилдэг 67 байгууллагад батламж гардуулж буй юм.

Холбоотой мэдээ