“Дархан бэр” өргөмжлөлийг Дархан сумын засаг даргын нэрэмжит шагнал болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-01 21:06:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гурван хүү дарааллан төрүүлсэн эхэд өөрийнх нь хүсэлтийг үндэслэн олгодог “Дархан бэр” өргөмжлөлийг Дархан сумын Засаг даргын нэрэмжит шагнал болгохыг сумын ИТХ-ын тэргүүлэгчид 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталжээ.

2011 оноос эхлэн Дархан сумын 6 дугаар багаас анх санаачлан  “Дархан бэр” өргөмжлөлийг олгож эхэлсэн ажээ.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Дархан сумын хэмжээнд нийт 1100 гаруй эхийг “Дархан бэр”-ээр өргөмжлөн алдаршуулсан аж.

Жил бүрийн 3 дугаар сарын 8-нд тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Дархан бэрийг тодруулдаг. Тус өдрийг аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос “Мянган-Ээж”-ийн баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус баярын хүрээнд Ачлалт, Буянтай, Энэрэлт Ээж зэрэг 9 алдарт эхийг тодруулахын зэрэгцээ Дархан бэрүүдийн шагналыг гардуулдаг уламжлалтай.

Ийнхүү энэ жилээс эхлэн Дархан бэрийн өргөмжлөл Дархан сумын засаг даргын нэрэмжит болж эзэддээ хүрэх  аж.

Холбоотой мэдээ