Nature брэндийн бүх сэтгүүлийг үнэ төлбөргүй унших боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-02 09:44:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан технологийн сан, ШУА болон төрийн өмчийн их сургууль, судалгааны хүрээлэнгийн нийт эрдэм шинжилгээний ажилтан, багш, оюутанд зориулан Nature брэндийн бүх сэтгүүлийг энэ оны 3-5 дугаар сард үнэ төлбөргүй унших боломж нээгдлээ. БСШУСЯ, Springer Nature-ийн хамтын ажиллагааны хүрээнд ийм боломж гарчээ.

Nature брэндийн үндсэн сэтгүүлийн тухай мэдээлэлтэй дараах хаягаар орж танилцана уу.

https://www.springernature.com/gp/librarians/products/product-types/journals/nature-research-journals

Nature брэндийн бусад нээлттэй (Open Access) сэтгүүлийн тухай мэдээллийг доорх хаягаас үзнэ үү.

http://www.nature.com/openresearch/publishing-with-npg/nature-journals/

 

Мөн ШУА, Шинжлэх ухаан, технологийн сан, МУИС, МУБИС, АШУҮИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн сүлжээнд нэвтэрч сэтгүүлүүдийг унших боломжтой юм. 


 

Холбоотой мэдээ