"2000" киноны нээлтээр жүжигчин Ө.Энхболд МУСТА цол хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны нээлт гуравдугаар сарын нэгэнд “I MAX” кино театр нээлтээ хийв. Энэ үеэр тус киноны Чүлтэмийн дүрд тоглосон жүжигчин Ө.Энхболд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ.
“Урлагт анх Д. Энхтөмөр найз минь хөтлөн оруулсан, 2002 онд найруулагч П.Дэлгэрбаяр “Найзууд” кинонд тоглох боломж олгосонд баярлаж явдгаа илэрхийлье. Кино урлагт анх хөл тавьснаас хойш 17 жил болж, энэ хугацаанд 20 гаруй кинонд тогложээ. Хүн хэний өмнө хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй хоёр найздаа баярлалаа. “2000” кинонд тоглох боломж олгосон Б.Отгонзориг найруулагчдаа болон “Ulaanbaatar film”-ийн хамт олон кино багийнхандаа баярлалаа” гэж Ө.Энхболд хэлэв.