“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл маргааш эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Цэргийн мэргэжил олгох “Оюутан цэрэг” сургалтад хамрах хүсэлтэй оюутнуудыг 03 дугаар сарын 5-7-нд Ховд аймгийн ЗДТГ-ын 424 тоот өрөөнд бүртгэнэ. Сургалтад бүртгүүлэх оюутнууд 10 гаруй бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
Тухайлбал, иргэний
үнэмлэх, цэргийн үүрэгтний болон оюутны үнэмлэх, эрүүл
мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлсөн байх/, сургуулийн
тодорхойлолт /сургуулийн захиргаанаас авсан “Оюутан цэрэг” сургалтад хамрах
зөвшөөрлийн хамт/, сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш
байх/, сургалтад хамрахыг хүссэн өргөдөл, цээжний зураг авахуулсан байх,
биохимийн болон цусны шинжилгээний хариу зэрэг баримт бичгийг
бүрдүүлэн ирж,
бүртгэлээ
хийлгэхийг аймгийн Цэргийн штабаас мэдээллээ. Сургалтад хамрах оюутан
18 настай бол 2001 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төрсөн байх
шаардлагатай гэнэ.
Монгол Улсын их,
дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай
тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаалгах
бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл
чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог
нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулж, дайчилгааны
бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой “Оюутан цэрэг” сургалтад
өнгөрсөн онд 150
оюутан хамарч, цэргийн эрдэмд суралцаж байжээ.