Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр Д.Мэндмааг томилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр Д.Мэндмааг томилсон байна. Түүнд "Соёлын элчийн гэрчилгээ"-г энэ сарын 4-ны өдөр Элчин сайд А.Баттөр гардуулж, амжилт хүслээ.
Д.Мэндмаа Мадрид хотын Хөгжмийн консерваторид төгөлдөр хуурын багшаар ажилладаг юм. Тэрээр 4 дүгээр сард Испани Улсын Мадрид хотноо 6 дахь удаагаа зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурын тэмцээн “Gran Klavier”-ийн талаар элчин сайдад мэдээлэл өгөв. Мөн цаашид хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлаа танилцуулав гэж ГХЯ-аас мэдээллээ.