"Бүсгүй танаа" тоглолтод 60-70-аад оны шилдэг дуунууд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-05 12:29:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Филармоны уран бүтээлчид Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Бүсгүй танаа” баярын тоглолтоор бүсгүйчүүдэд бэлэг барих гэж байна.

Энэ сарын 7-ны өдрийн 19 цагт ганцхан удаа Соёлын төв өргөөний тайзнаа тоглох тоглолтод Монголын 1960-1970 оны шилдэг дуу болон анхны эстрадын дуунаас дээжлэх аж.

Тоглолтыг Морин хуурын чуулгын удирдаач МУСТА  Д.Түвшинсайхан, Баянмонгол жазз найрал хөгжмийн удирдаач МУСТА С.Саруул-Од нар удирдана.  Эстрадын нэрт дуучин МУГЖ Х.Төмөрбаатар,  МУГЖ Б.Мөнхбаатар, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУСТА С.Баттулга, Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр, Л.Насанбуян, Б.Монголхүү, Т.Отгонбаяр нарын дуучин ая дуугаа өргөх юм.



Холбоотой мэдээ