Ажилгүйдлийн түвшин 6 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-05 18:40:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт ажилгүйдлийн түвшин 6 хувиар буурчээ.  

Тус аймгийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл ээлжит хурлаа хийж, энэ сарын 29-нд ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү нээлттэй өдөрлөгт Оюутолгой ХХК болон түүний гэрээт компаниудаас бусад бүх аж ахуй нэгж, уул уурхайн салбар болон үйлдвэрлэл эрхлэгч нар оролцох аж. Үүний дараа дөрөвдүгээр сард Оюутолгой ХХК-ийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах аж.  

Салбар зөвлөлийн уг хурлаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний нэг нь Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг энэ сарын 11-нээс эхлүүлэхээр болжээ. Уг судалгааны үр дүнд тус аймагт ойрын жилүүдэд хэрэгцээтэй мэргэжил болон ямар ямар мэргэжилтэн сургуулиа дүүргэх нь тодорхой болох юм. Энэхүү судалгааг ХНХЯ-ны дэргэдэх судалгааны институттэй хамтран хийх ажээ.   

Өнгөрсөн жилүүдэд ажлын байрыг нэмэгдүүлснээр Өмнөговь аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 6 хувиар буурч 6,8 хувьд хүрсэн байна. Мөн энэ дашрамд дуулгахад 2019 оны 01 дүгээр сарын байдлаар Оюутолгой компанид Өмнөговь аймгийн 3140 иргэн ажиллаж байна гэсэн мэдээлэл байгаа аж.

Холбоотой мэдээ