276 сувилагч мэргэжлээрээ дахин ажиллах боломжтой болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-05 14:38:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ мэргэжлээрээ эргэн ажиллах сонирхолтой 276 сувилагчийг “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтад хамруулав.

Ингэснээр тэдний 77 хувь нь ажлын байртай болсон байна. Эдгээр сургалтыг энэ сараас үргэлжлүүлэн зохион байгуулах аж.

ЭМЯ-наас тодорхой хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй сувилагчдыг мэргэжлээрээ ажиллах боломж бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах зорилгоор “1:2” зорилтыг  өнгөрсөн 4 сарын хугацаанд дэвшүүлсэн юм. 

Энэ удаад ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн  хүний нөөцийн менежер, сувилахуйн албаны дарга нартай хамтарсан уулзалт зохион байгуулав.
 

Холбоотой мэдээ