Монголын рок хамтлагууд Америкийн хөгжмийн наадамд анх удаа оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-07 12:47:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д болох гэж байгаа "South by Southwest" хөгжмийн наадамд оролцох Монголын инди рок хамтлагийн төлөөллийг өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзлаа. Дэлхийд тэргүүлэх хөгжмийн наадмын нэг болох  "South by Southwest"-д Монголын залуу хөгжимч дуучид анх удаа оролцох гэж байна.

 ️"Монгол, Америкийн залуучуудын жил-2019"-ийн ёслолын нэгд энэ наадам зүй ёсоор орно. Тиймээс Америкийн үзэгчид Монгол Улсын  залуу уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхох түүхэн завшаан тохиож байна гэдгийг Элчин сайд онцлов.

 Мөн  Монголын "The Lemons", "The Colors", "Magnolian" хамтлагийнханд амжилт хүссэн байна.

Холбоотой мэдээ