Эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-08 09:34:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас 2018 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд чанартай, түргэн шуурхай хүргэж ажлын гүйцэтгэлээрээ бусдыгаа манлайлсан хамт олныг шалгарууллаа. 

Тодруулбал, тус аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн тушаалаар эрүүл мэнлийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтээр тэргүүлсэн12 байгууллагыг шагнаж урамшуулсан байна. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Сум дундын эмнэлэг “Маш үнэлгээгээр” тэргүүн байрт, дэд байрт Уламжлалт анагаах ухааны төв, гутгаар байрт Цээл сумын Эрүүл мэндийн төв шалгарчээ.

Харин удаах байруудад “Эхийн эндэгдэл гаргалгүй 0-5 насны хүүхдийн эндэгдлийг бууруулан” ажилласан хамт олноор Нэгдсэн эмнэлэг, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг 98,1 хувьд хүргэсэн хамт олноор Шарга сумын Эрүүл мэндийн төв, “Жирэмсний эхний гурван сартайд 100 хувь хяналт”-д ажилласан хамт олноор Баян-Уул сумын Сум дундын эмнэлэг, "Элэгний В,С вирусын эрт илрүүлгийн үзлэг”-ийг манлайлан ажилласан хамт олноор Гуулин тосгоны Эрүүл мэндийн төв, “Эрүүл мэндийн даатгал-Иргэн бүрт” жилийн ажлын тусламж үйлчилгээний багцыг амжилттай хэрэгжүүлсэн хамт олноор “Энх-Алтай” өрхийн Эрүүл мэндийн төв, “Гэрийн идэвхтэй үзлэг”-ийг зорилтод түвшинг давуулан биелүүлсэн хамт олноор Бигэр сумын Сум дундын эмнэлэг, Хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамралтыг зорилтод түвшинд давуулан биелүүлсэн хамт олноор Тонхил сумын Эрүүл мэндийн төв, Даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн хамралтыг зорилтод түвшинг давуулан биелүүлсэн хамт олноор Бугат сумын Эрүүл мэндийн төв, “Орчин үеийн дэвшилтэд технологи”-ийг /дурангаар цөсний хүүдийг авах мэс засал/ тусламж үйлчилгээндээ амжилттай нэвтрүүлсэн хамт олноор “Эрүүл ирээдүй” мэс заслын эмнэлэг шалгарсан байна. 

Шагналыг Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа албаны бусад хүмүүс “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөө”-ий үеэр гардууллаа.


Холбоотой мэдээ