"ЛэндМН”, "Улаанбаатар Хивс"-ийн хувьцааны ханш өндөр байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-03-08 18:00:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Хөрөнгийн биржид өчигдөр  I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 138.416.678 төгрөгийн үнийн дүн бүхий 496.545 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "ЛэндМН ББСБ" ХК болон "Улаанбаатар Хивс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол "Дархан Зочид Буудал" ХК болон "Хөх Ган" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

"TOP 20" индекс 0.66 хувиар өсөж 21040.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,467,853,884,992.90 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ