Чуулганаар цаашид хийх ажлаа хэлэлцэн төлөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-11 17:44:22

Архангай /МОНЦАМЭ/. Өндөр-Улаан сумын ЗДТГ-аас сумын эмэгтэйчүүдийнхээ зөвлөлтэй хамтран албан байгууллага аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, малчдын 150 гаруй хүний төлөөллийг оролцуулсан “Эмэгтэйчүүдийн 3-р чуулган”-ыг зохион байгуулжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийг баяр болгон тэмдэглэх биш, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, цаашид хийх ажлаа хамтдаа хэлэлцэн төлөвлөх зорилготойгоор явуулсан байна.

Чуулганаар "Хүнсний эрүүл ахуйд иргэн таны оролцоо" сэдвээр Мал эмнэлгийн тасгийн дарга Г.Сонорбаяр, "Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд" сэдвээр ЭМГ-ын мэргэжилтэн Б.Адъяасүрэн, "Хүүхэд хамгаалалд олон нийтийн оролцоо" сэдвээр ЕБС-ийн нийгмийн ажилтан Т.Эрдэнэсувд нар илтгэл тавьжээ.

Чуулганы өмнөх өдөр төлөөлөгч нарын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, ЕБС-ийн баг 1-р байр, Бэлхи багийн баг 2-р байр, Хүүхдийн цэцэрлэгийн баг 3-р байрт тус тус оржээ. 

Холбоотой мэдээ