Наурыз баярыг угтан язгуур урлагийн уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-13 10:24:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Наурыз баярыг угтан ерөнхий боловсролын сургуулиудын дунд "Язгуур урлаг – үнэт өв" /Ұлттық өнер - асыл мұра/ уралдааныг аймгийн Хөгжимт драмын театрт энэ сарын 12-ны өдөр зохион явууллаа. 

Уг уралдаан казах түмний зан заншил, урлаг, соёлыг сурталчлах зорилготой бөгөөд Өлгий сумын ерөнхий боловсролын долоон сургуулиас тус бүр хоёр багш, дөрвөн сурагч оролцлоо. Багууд домборын аялгуу, домбороор хоршиж дуулах, үндэсний бүжиг номинациар өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Энэ жил хоёр дахь удаагаа зохиосон уралдаанд онооны дүнгээр Өлгий сумын ерөнхий боловсролын долдугаар сургуулийн баг тэргүүлж, Заид, Биле-Тегин, тавдугаар сургуулийн багууд удаах байрт шалгарлаа.

Зохион байгуулагчид цаашид тус язгуур урлагийн уралдааныг өргөжүүлж жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийлээд байна.  

 

Холбоотой мэдээ