Австралийн хамба лам Жорж Пеллд 6 жилийн хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-13 12:46:03

МЕЛЬБУРН ./Reuters/. Найрал дууны хамтлагийн хоёр хүүхдийг хүчирхийлсэн хэргээр Ватиканы жасын нярав, Австралийн хамба лам Жорж Пеллд шүүх 6 жилийн хорих ял оноожээ.


Жорж Пеллд 77 наснаасаа хойших бүхий л амьдралаа шоронд өнгөрүүлэх магадлал ойрхон байсан хэмээн Виктория мужийн ахлах шүүгч Питер Кид хэлсэн байна.


Ромын пап лам Францисийн шилдэг зөвлөх байсан Жорж Пелл нь насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож, гэм буруутай нь тогтоогдсон хамгийн дээд цолтой санваартан юм. 


Цаг гаруй үргэлжилсэн шүүх хурлын үеэр Ж.Пелл ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй, гэм буруугүй гэж мэдэгджээ. Тэрбээр давж заалдах өргөдлөө өгсөн бөгөөд уг шүүх хурал ирэх 6 дугаар сард болох ажээ.

Холбоотой мэдээ