Улаанбаатар, Денвер, Оакланд хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-03-13 13:57:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хоёр улсын хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар санал солилцлоо.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан,  “Улаанбаатар хотын хөгжил дэвшил болоод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд  мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөцийн хувьд дутагдалтай байгаа. Энэ талд болон бусад асуудлын хүрээнд ЭСЯ-тай хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн онцлов.


Элчин сайд Майкл Клечески ардчилал, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаат Денвер, Оакланд хотын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв 

Холбоотой мэдээ