“Эрчүүдийн гоёл” үзэсгэлэнд 200 гаруй үзмэр дэлгэжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-03-14 17:26:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулж, аймгийн Угсаатны зүйн музей “Эрчүүдийн гоёл” үзэсгэлэн гаргаж 200 гаруй үзмэр дэлгэсэн байна.

Энэ талаар Угсаатны зүйн музейн мэргэжилтэн О.Гандиймаагаас тодруулахад, “Эрчүүдийн гоёл үзэсгэлэнг анх удаа гаргаж байгаа. Бид өмнө нь монгол цэргийн өдөрт зориулсан үзэсгэлэнг хууль, хүчний байгууллагуудтай хамтардаг байсан бол энэ удаад дан өөрийн сан хөмрөгөөр гаргаж байна. Ихэнх үзмэр Дарьганга дархчуулын урласан мөнгөн эдлэл байна. Мөнгөн аяга, эмээл, ташуур, хэт хутга, цахиур гээд ховор нандин үзмэрүүд бий. Үзэсгэлэнг аав, ах, хүүтэйгээ зорин ирж үзсэн хүмүүсийг гарын бэлгээр урамшуулж, 18-аас дээш ширхэг тасалбар захиалсан албан байгууллагад хүргэлтийн үйлчилгээг мөн үзүүлж байна” гэв.

“Эрчүүдийн гоёл” үзэсгэлэн 03 дугаар сарын 14-27-ны хооронд нээлттэй байна. Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн удирдлагууд болон цэрэг хүчний байгууллагын дарга нар оролцож, хамгийн анхны үзэгчид нь болжээ. 

Холбоотой мэдээ