БХАТИХ-ын чуулганы хаалтын хуралдаан боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-15 15:15:21

БЭЭЖИН. /Xinhua/. Арван гурав дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 2 дугаар чуулганы хаалтын хуралдаан өнөөдөр боллоо. Бээжин хотын Ардын их хурлын танхимд болж буй энэ хуралдаанд Хятадын дарга Си Жиньпинээс гадна бусад удирдагч оролцсон байна. 


Хаалтын хуралдааны үеэр хууль тогтоогчид гадаадын хөрөнгө оруулалтын тухай нэгтгэсэн анхны хуулийг баталжээ. Үүний зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагаа, БХАТИХ-ын Байнгын хороод, Ардын Дээд шүүх болон Ардын Дээд прокурорын газрын үйл ажиллагааны тайлангийн тухай тогтоолуудыг баталсан байна.


Мөн үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, төв болон орон нутгийн төсвүүдийн тайлангийн тухай тогтоолуудыг хууль тогтоогчид баталжээ. 

Холбоотой мэдээ