АНУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын тухай тайлан гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-15 16:16:53

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын тухай тайланг нийтэлжээ.


АНУ-ын Төрийн Департамент 3 дугаар сарын 13-нд Хүний эрхийн байдлын тухай тайланг гаргасны хариуд Хятадын Төрийн Зөвлөлийн мэдээллийн газар "АНУ дахь хүний эрхийн нөхцөл байдлын тухай тайлан-2018" тайланг гаргасан байна.


Ард иргэдийн иргэний эрхийг ноцтой зөрчих, мөнгөний бодлогын ноёрхол, орлогын тэгш бус байдал, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах байдал нэмэгдэх, хүүхэд эмэгтэйчүүд болон цагаачдад тулгарч буй аюул нэмэгдэх, нэг талыг баримталсан "Америк, түүний ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих" бодлогоос үүдэлтэй хүний эрхийг зөрчих явдал гэсэн зөрчлийн олон хэлбэр найман бүлэгтэй энэхүү тайланд багтжээ.


АНУ-ын 2018 оны завсрын сонгууль авлига хээл хахуультай, бохир мөнгөний оролцоотой буюу өөрөөр хэлбэл мөнгөний тоглоом болсон нь асар их хэмжээний зардлыг дагуулсан. Түүнчлэн АНУ нь Өрнөдийн орнууд дотроо орлогын тэгш бус байдлаараа хамгийн дээгүүрт ордог бөгөөд тус улсын айл өрхүүдийн тал орчим хувь нь санхүүгийн хүндрэлтэй амьдарч байна” хэмээн тус тайланд дурджээ. 

Холбоотой мэдээ