ЭНЭ ОНД ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ ШИЛДГҮҮД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-03-15 19:58:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Дэлхийн кино урлаг зогсолтгүй урагшилсаар л... Гэвч сүүлийн жилүүдэд ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг бүтээлүүдийг цуврал болгох болон хүүхдийн шилдэг бүтээлүүдээр уран сайхны кино хийх ажил идэвхтэй хийгдсээр байна. Тэдэн дундаас энэ онд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа киноны тоймыг хүргэж байна.


ШИДЛЭГ ЦИРК


1941 онд “Walt Disney” компанийн бүтээсэн “Дамбо” хэмээх том чихт зааны тугал хүүхэд багачуулд гэлтгүй томчуудын хайрыг ч татаж байлаа. Энэхүү бүтээл хамгийн анхны өнгөт хүүхэлдэйн кинонуудын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд тухайн үед 1.6 сая долларын ашиг олж байв.


Тэгвэл өнгөрсөн оны сүүлээс эхлэн триллер нь цацагдаж эхэлсэн “Дамбо” уран сайхны бүрэн хэмжээний бүтээл энэ оны гуравдугаар сарын 29-нд дэлхийн нээлтээ хийхээр болжээ. Нисдэг Дамбо тугалны түүх орчин үеийн дэвшилтэт компьютер графикийн дүрслэлээр ийнхүү дахин шинээр төрж байна. “Аlice in the wonderland”, “The Corpse Bride” олон уран сайхны болон хүүхэлдэйн киноны зураач, найруулагчаар ажиллаж байсан алдарт Тим Бартоны дахин нэг ид шидлэг цирк дэлгэцэнд амилахаар болов.


ЗӨВХӨН ЖОКЕР




Энэ удаад бид зөвхөн Жокер дээр тулгуурлаж киноны үйл явдал нь өрнөх шинэхэн бүтээлтэй учрахаар болж байна. Мэдээж “Харанхуйн хөлөг баатар кинонд” Хит Леджерийн амилуулсан Жокер хамгийн шилдэг байсан гэдэгт үзэгч, шүүмжлэгчид санал нэг байдаг. Гэвч үүнд Готэм хотын баатар Бэтман гол дүрийн оролцоотой оршдог. Жек Нилсон болон Жаред Летогийн бүтээсэн хорон санаат алиалагчийн дүрүүд энэ байдлаас хол зөрөөгүй билээ.


Харин зөвхөн муу талын баатар дээр маань төвлөрч хийгдсэн уг кинонд Жокерийн дүрийг алдарт жүжигчин Хоакин Феникс хэрхэн дэлгэцэнд амилуулснаар нь бид үзэх болно. 1981 онд нийгмээс тусгаарлагдаж гадуурхагдсан нэгэн амжилтгүй стэнд-ап комедиан хийж Готэм хотыг үймээн самуун, гэмт хэрэгт автуулахаар шийднэ. Тэр нь мэдээж Жокер. Ингээд үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг ирэх аравдугаар сарын 4-нд нээлтээ хийх “Жокер” киноноос үзэх л үлдлээ.


ТӨГСГӨЛ




“Авенжерс: Цаглашгүй дайн” киноны төгсгөлд олон супер баатрууд тоос болон замхардаг билээ. Энэхүү учир битүүлэг төгсгөлийн дуулиан одоо ч намжаагүй хэвээр. Тэгвэл “Marvel Entertainment” дээрх киноны үргэлжлэл болгон “Авенжерс: Төгсгөл” нэртэй бүтээл гаргахаа мэдэгдсэн юм. Найруулагчаар ах дүү Руссо (Anthony and John Russo) нар ажилласан тус кино олон үзэгчдийн таамаглалын бэхжүүлсэн бөгөөд тус цувралын төгсгөл байх магадлал өндөр.


Нээлтийн товыг энэ сард зарласан байсан ч ирэх сарын 26-нд болохоор товлогджээ. Таносын эсрэг хийх энэхүү төсгөлийн дайнаар хүн төрөлхтний хувь заяаг шийдэх гэнэ. 


ДАРААГИЙН ДУУДЛАГА




2017 онд хийгдсэн аймшгийн төрлийн кинонуудаас хамгийн ихээр үзэгчдэд хүрсэн бүтээлүүдийн нэг бол “IT” байсан билээ. Тэр хэмжээгээр Стивен Кингийн “IT” романых нь борлуулалт ч өссөн юм. Гол дүрийн аймшигт алиалагчийг хүүхдүүд нь ялан дийлсэн нь багачуудын сэтгэлийн татсан гэхэд хилсдэхгүй. Учир нь энэ Ази биш учир барууны оронд хүүхдүүд нууцаар аймшгийн кино үзэж, ном унших нь элбэг билээ.


Тэгвэл Стивен Кингийн алдарт романаас сэдэвлэсэн “IT киноны үргэлжлэл “Хоёрдугаар бүлэг” нэртэйгээр дахин амилж энэ оны намар буюу есдүгээр сард нээлтээ хийхээр болжээ. Киноны үйл явдлаас сонирхуулахад “Азгүйчүүдын клуб”-ын гишүүдэд аймшигт үйл явдал тохиосноос бараг 30 жилийн дараа нэгэн үл танигдах утасны дуудлага ирж тэднийг дахин цуглуулдаг байна. Иймээс өмнөх ангийн бяцхан баатрууд өсч томорсон гэсэн үг. Гол дүрд нь Жеймс Макэвой, Жессика Честейн, Билл Скарсгард нар тоглосон гээд бодоход хэчнээн сонирхолтой санагдах нь мэдээж.


БИДНИЙ ТАНИЛ СИМБА




“Араатны хаан арслан” кино гарснаас хойш “Симба” нэртэй сонин 2000-аад оны эхэн хүртэл монголд гарч байсан билээ. Тэгвэл мөн энэ онд тус кино алдарт найруулагч Жон Фаврьюгийн бүтээснээр уран сайхны кино болон үзэгчдэд хүрэх гэж байна. Ер нь японы анимэ болон хүүхэлдэйн кинонуудыг уран сайхны хэлбэрт оруулсан нь төдийлөн ашигтай байж чаддаггүй. Харин “Алиса гайхамшгийн оронд” кино л хамгийн шилдэг нь болсон билээ.


Өмнө нь “Үнсгэлжин”, “Үзэсгэлэнт охин ба жонон” зэрэг бүтээлүүдийг уран сайхны кино болгосон бол энэ онд  дээр өгүүлсэн “Дамбо” болон “Араатны хаан арслан”, “Алладин ба шидэт дэнлүү” кинонууд үзэгчдийн хүрээл болж байна. Шинэ араатны хаанд Дональд Гловер дуу оруулсан бөгөөд Симбагийн найз эм арслан болон Нэвигийн дүрд алдарт дуучин Бейонсе Новлес дуу оруулжээ. Киноны нээлт энэ оны долоодугаар сарын 19-нд болно.


ЭЭЛЖИТ “IT ЦУВРАЛ




Хамгийн их сонирхол татаж хүлээлт үүсгээд буй нэг кино бол “Pet Sematary” буюу “Гэрийн тэжээвэр амьтан” хэмээх бүтээл юм. Энэ нь Стевин Кингийн манайд “Тэжээвэр амьтдын оршуулгын газар” нэрээр орчуулагдсан бүтээлээс санаа авч хийжээ. Уг киног “IT” киноны найруулагч Анрес Мускетти хийхээр болсон. Гэвч энэ оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх тус киног Мэри Ламбертийн шинэчлэсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ.


Кингийн уг зохиолд үхэн үхтлээ татагдсаар байх болно гэж хэлдэг уншигчид цөөнгүй бий. Ямартаа ч үзэгчдийн хайрладаг тэжээвэр амьтдын өөр дүр зургийг бид эндээс үзэх болно. Уг кино яг л “IT” цуврал шиг шуугиан тарьж гайхалтай амжилт олно гэж таамагласан үзэгчид олно байна.


ДӨРӨВ ДЭХ ТҮҮХ




Энэ онд нээлтээ хийх хүүхэлдэйн кинонуудаас “Тоглоомын түүх 4” киног онцлон дурдууштай. Энэхүү бүтээл дэлхий нийтэд хүүхэлдэйн киногоор алдартай “Disney” ба “Pixar кино компаниудад 1.9 тэрбум ам.долларын ашиг оруулж байв. Үүгээрээ ч хамгийн амжилттай хүүхэлдэйн кинонуудын нэгт албан ёсоор бичигддэг. Киноны үйл явдлаас болж хүүхдүүд тоглоомтойгоо ярилцаж, амилахыг нь хүлээн шөнө дунд сэрүүн хонох тохиолдол дэлхий нийтээр цөөнгүй гарч байлаа.


Харин шинэ тоглоомын түүх ирэх зургаадугаар сарын 21-нд нээлтээ хийнэ. Шинэ ангийн үйл явдалд бидний сайн мэдэх кобвэй Базз болон сансрын нисгэгч Вуди хоёр бусад тоглоомуудын хамтаар Форки нэрт хачирхалтай тоглоомтой танилцсанаар шинэ адал явдал эхэлдэг байна. Энэ удаагийн “Тоглоомын түүх 4” кинонд Тим Аллен, Том Хэнкс нараас гадна бидний танил жүжигчин Киану Ривз, Жордан Пил нар дуу оруулжээ. Мөнхүү “Frozen 2 киноны нээлт арваннэгдүгээр сард болох гэнэ.


ХАРАНХУЙН ГАЛТ ШУВУУ




X хүмүүс” цуврал кинонд шимтдэггүй үзэгч тун ховор. Тэгвэл энэ оны өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийхээр байсан 12 дахь цувралын шинэ анги зургаадугаар сард гарахаар болжээ.


Шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалт төрлийн уг кино хамгийн анх 2000 онд дэлгэцийн бүтээл болсноос хойш өнөөдрийн хүртэл ийнхүү 11 цувралыг бүтээгээд байсан юм. Ихэнх кино цаг хугацаа хойш урсах маягаар дараагийн анги нь өрнөдөг тус цуврал баатруудын залуу нас руу үйл явдлыг хөтөлсөөр байгаа билээ. Киноны үйл явдал нь өмнөх ангиудад асуудал тарьж байсан гайхамшигт чадвартай Жийн Грейн залуу нас дээр төвлөрөх бөгөөд баатар маань өөрийн хүч чадлыг олсноор хар бараан талаа нээн харуулж буйг үзүүлнэ. Тэрээр харанхуйн галт шувуу болохоор шийдсэн бөгөөд икс хүмүүс хүн төрөлхтний төлөө түнийг зогсоох шаардлагатай тулгарах гэнэ. Найруулагчаар тус цувралын дөрвөн бүтээлийг найруулсан Саймон Кинберг ажиллахаар болжээ.



Холбоотой мэдээ