Хонкогт эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-15 16:47:07

ХОНКОНГ. /TASS/. Хонконгийн Засгийн газрын цогцолборын дэргэд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулах гэж байсан сөрөг хүчний идэвхтнүүд болох хэсэг бүлэг хүмүүсийг цагдаа нар баривчилсан байна.


Идэвхтнүүд тухайн орны хуулийг зөрчсөн гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх салбарт эх газрын Хятадтай хамтын ажиллагаагаа хэвийн болгох Хонконгийн эрх баригчдын төлөвлөгөөг эсэргүүцэн жагсах гэж байсан тухай “The South China Morning Post” сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, Засгийн газрын цогцолборын үүдний танхимд зарласан суултад Хонконгийн сөрөг хүчний “Demosisto” улс төрийн хөдөлгөөний гурван гишүүн болон хоёр оюутан оролцжээ. Цагдаа нар мөн цогцолборын гадна цугласан тэднийг дэмжигчдийг баривчилсан байна. 


Хонконг болон БНХАУ-ын хооронд гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй байна. Одоогийн байдлаар Хонконгийн эрх баригчид ийм гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа аж. Сөрөг хүчнийхний үзэж  буйгаар, ийм гэрээ байгуулснаар Хонконгийн дотоод хэрэгт тавих Бээжингийн хяналт чангарна.


Зарим мэдээллээр, Хонконгийн нутаг дэвсгэрт Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй 300 гаруй хүн нуугдаж байна. Хятадын эрх баригчид тэднийг шилжүүлэх авах сонирхолтой байгаа аж.


Холбоотой мэдээ