Жилд 500 оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-15 17:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын ЭСЯ, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэй “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармаг дөрөв дэх жилдээ болж байна.


Энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д болсон үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцлоо.

Тэрбээр, "ОХУ, ЗХУ-д мэргэжил эзэмшсэн 60 гаруй мянган хүн эх орондоо ажиллаж амьдарч байна. Манай улсад тэргүүлэх чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд ОХУ үнэтэй хувь нэмэр оруулсан" хэмээн тэмдэглээд үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.

ОХУ, Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт жилд 500 монгол иргэн хамрагдах боломжтой болсон. Тус яам тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад дэмжин ажиллаж байна.

Холбоотой мэдээ