Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасгаар Зэвсэгт хүчний 123 дугаар анги шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-16 12:05:29

Ховд /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээн зохион байгуулж, шилдэг тасаг, хамт олныг тодрууллаа.

Тэмцээний зорилго нь Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын  үйл ажиллагааг  сурталчлах, харилцан туршлага солилцох, бэлтгэл, бэлэн байдлыг нь сайжруулахад чиглэж байлаа.

Энэхүү тэмцээнд 8 байгууллагын 10 тасаг, хамт олон оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нэгдүгээр тасаг, дэд байрт Зэрэг сум дахь 325 дугаар ангийн 332 дугаар салбарын тасаг, гутгаар байрт Үенч сумын хилийн цэргийн 0130 дугаар ангийн тасаг  тус тус шалгарчээ.

Уг тэмцээн нь монгол цэргийн  дайчин уламжлал, эр зориг,  бие сэтгэлийн хатуужил, мэргэжлийн ур чадварыг  дээшлүүлэхэд  чухал ач холбогдолтой болохыг  албаныхан онцлон хэллээ. 


 

Холбоотой мэдээ