“Буянтай аав”-ууд тодорлоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-16 12:08:03

Ховд /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Буянтай аав”-аар 9 иргэнийг өргөмжилж, хүндэтгэл үзүүллээ.

Аймаг орон нутгийн хөгжилд бодьтой хувь нэмрээ оруулан салбарт бүрт манлайлагч байж, үр хүүхэд, ач зээ нараа зөв боловсон хүмүүжүүлсэн иргэн С.Дашдорж, Ш.Баатаржав, С.Очир, Б.Цэвээн, Ж.Өнөр, А.Батсүх, М.Сундуйжав, А.Сэтээр, Ү.Дашням нар “Буянтай аав”-ийн өргөмжлөл, шагналаа гардан авав. Шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ. 



Холбоотой мэдээ