Улаан бурхан өвчний 213 тохиолдол бүртгэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 19:19:27

Хөвсгөл аймгийн хэмжээнд Улаан бурхан өвчний тохиолдол нэмэгдсээр 213 тохиолдол бүртгэгджээ.

Өвчилсөн иргэдийн 40 орчим хувь нь 0-1 насны хүүхдүүд, 50 гаруй хувь нь 19-30 насных, сургуулийн сурагчид 10 орчим хувийг эзэлж байна.  Цаашид өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа тул өрхийн эмнэлэгүүд ажлын өдрүүдэд оройн 20 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11-16 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж Нэгдсэн эмнэлэгт тусгайлсан өрөө гарган үзэх үйлчилгээ үзүүлж байна. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар сурагчдын дунд олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хориглоод байгаа ажээ.

Хөвсгөл аймаг  Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ