Б.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-18 12:00:41

ТЕГЕРАН. /Xinhua/. АНУ манай газрын тосны экспортыг тэглэх бодолтой байгаа нь дэлхийн газрын тосны зах зээлд сөрөг нөлөөтэй гэж Ираны Газрын тосны сайд Бижан Намдар Занганехийн хэлснийг “Tasnim” агентлаг иш татан мэдээлжээ.


“Бид газрын тосоо экспортлохын тулд зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд ямар ч нөхцөлд шаардлагатай зүйлийг хийх болно. АНУ-ын шахалт нь Ираны газрын тосны экспортын нөхцөл байдлыг хүндрүүлвэл дэлхий дахинд ч мөн сөрөг нөлөөтэй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


Дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлт хангалттай байх нь газрын тосны үнийг өсгөхгүйгээр Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг хэвээр үлдээж, цаашлаад чангатгахад АНУ-д тус болно хэмээн АНУ-ын Төрийн департаментын Ираны асуудал эрхэлсэн төлөөлөгч Брайан Хук өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ