Эцэг, эх зохицуулагч арга хэмжээ үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 19:28:25

Дорнод аймгийн төвийн ЕБС-иуд “эцэг эх зохицуулач” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ. Аймгийн Засаг дарга захирамжлан уг ажлыг эхлүүлснээр бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх явдал багассан нааштай үр дүн гарчээ.

Тухайлбал өмнөх онд зургаан хүүхэд сургуулийн ойр орчимд автомашины осолд өртөж байсан бол энэ онд тйим тохиолдол гараагүй гэнэ. Эцэг, эх зохицуулагч нар өглөө оройдоо ээлжлэн сургуулийн ойролцоох уулзвар гарцууд дээр зогсож сурагчдын зам хөндлөн гарахад зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Жолооч нарт ч энэ арга хэмжээ тус болж анхаарал сэрэмжтэй явахад нөлөөлдөг. Цаашид хэвшил болгон үргэлжүүлэхүйц ажил болжээ. 

Б.Туяа

 

Холбоотой мэдээ