Хамгийн урт зорчигч тээврийн нисэх онгоцыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-18 13:28:22

НЬЮ-ЙОРК. /CNN/. Boeing” компани зорчигч тээврийн хамгийн урт "Boeing 777X" шинэ нисэх онгоцыг танилцуулжээ.


Шинэ “Boeing 777X” загварын онгоцыг Вашингтон муж улсын Эверетт хотын өргөн их биетэй нисэх онгоцны үйлдвэрийн байранд өнгөрсөн баасан гарагт танилцуулсан байна. Шинэ онгоц өмнө нь хамгийн урт нисэх онгоцонд тооцогдож байсан өргөн их биетэй, давхар тавцантай “Boeing 747-8” онгоцноос илүү урт болсон байна.


Нисэх онгоц бүтээгчийн ярьж байгаагаар, онгоцны урт нь 77 м, далавчны далайц нь 72 м аж. Түүнчлэн өмнө нь зөвхөн цэргийн нисэх онгоцонд ашиглагддаг байсан эвхэгддэг далавчны технологийг энэхүү зорчигч тээврийн нисэх онгоцонд анх удаа ашиглажээ.  “Boeing 777X” нь мөн хоёр хөдөлгүүртэй хамгийн том зорчигч тээврийн нисэх онгоц болж байгаа аж.

 

Холбоотой мэдээ