Марш тактикийн аваргууд шалгарлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-03-19 15:03:57

Увс /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион явуулсан марш тактикийн аварга тасаг шалгаруулах, спортын олон төрөлт тэмцээнүүд өнгөрсөн долоо хоногт үргэлжилж, өчигдөр буюу Монгол цэргийн өдрөөр дүнгээ гаргалаа.

Спортын тэмцээний нэгдсэн дүнгээр 1-р байрт хурандаа Г.Ган-Эрдэнэ захирагчтай Хилийн 0311-р анги шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль хүртлээ. Харин удаах байрт хурандаа Ч.Лхагвадорж даргатай Увс аймгийн Цагдаагийн газар, хурандаа Д.Амарсанаа захирагчтай Хилийн 0245-р анги, хурандаа Б.Баттулга даргатай Онцгой байдлын газар тус тус шалгарсан юм. Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд ахмад Э.Болор-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 328-р тусгай салбар шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медалийн эзэд боллоо. Хоёрдугаар байрт хурандаа Хилийн 0311-р анги, 3-р байрт Хилийн 0245-р анги шалгарсан юм.

Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас тэмцээн уралдааны шагналыг өчигдөр болсон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын Монгол цэргийн баярын үйл ажиллагаан дээр гардуулан өглөө.

Холбоотой мэдээ