Булган аймагт мал төллөлт жигдэрч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-03-19 20:19:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр энэ жил 1,5 сая хээлтэгч мал төллөх юм. Одоогоор 50,4 мянган мал төллөж, төлөө 98,9 хувь бойжуулж байна.

- Хаваржилт тавтай, цас багатай дулаахан байна. Урд бүсийн тал хээрийн сумын нутгагт бог мал усаар дутагдах байдал ажиглагдаж байгаа. Мал төллөлт жигдэрч эхэлж байна гэж аймгийн ХХААГ-ын мал аж ахуйн албаны мэргэжилтэн Ц.Бямбацогт ярилаа.

Цаг агаар тавтай байгаагаас малчдын болон сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц ихтэй байна. Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийн 60 хувийг хэрэглэсэн гэсэн тооцоо гарчээ. Өнгөрсөн намар аймгийн хэмжээгээр 89,6 мянган тонн хадлан бэлтгэж авсан юм.

Холбоотой мэдээ