"Залуучууддаа зориулав" болзолт уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-03-20 09:26:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил зохион байгуулж байгаа “Залуучуудын жил”-ийн аяны хүрээнд “Залуучууддаа зориулав” болзолт уралдааныг зарлаад байна.

          Ажил мэргэжлийн онцлогтой боловсрол, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, дэд бүтэц, соёл спорт, нийгмийн хамгаалал зэрэг найман салбарын залуучуудын дунд нэрэмжит нэг сарын аян зарлаж өрсөлдүүлэх юм. Нэг салбарт ажиллаж байгаа залуусыг эвлэлдэн нэгдүүлж, санаачилга оролцоог нэмэгдүүлэн, нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулахад энэ уралдааны зорилго чиглэжээ.

Залуучууд нэг сарын хугацаанд салбартаа ажиллаж байгаа залуучуудад хуулийн мэдээлэл хүргэх, 3-5 албан хаагчдад бодит дэмжлэг үзүүлэх, урлаг, спортын тэмцээн зохион байгуулах, “Хандлагаа өөрчилье-Үлгэр жишээ залуу болцгооё” нийгэмд чиглэсэн ажил хийх юм байна.

          “Залуучууддаа зориулав” болзолт уралдаан 11 дүгээр сар дуустал үргэлжлэх бөгөөд шилдэг залуучуудын салбар зөвлөлийг 1,0 сая төгрөгөөр урамшуулах юм. Мөн “Зөв соёлыг түгээе” нөлөөллийн ажлыг шалгаруулан 500,0 мянган төгрөгөөр шагнах болжээ.

Холбоотой мэдээ