Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоотой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-20 19:29:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоотой хамтран ажиллах болжээ.


Хамтран ажиллах төлөвлөгөөнд талууд энэ сарын 18-нд Эрээн хотноо гарын үсэг зурсан байна. Төлөвлөгөөний хүрээнд Эрээн хотын шинэ, хуучин зээл дээр Монгол иргэдийн паспорт, бичиг баримт барьцаалж мөнгө зээлдүүлдэг этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, биеэ үнэлэх, мөрийтэй тоглох, хар тамхи хэрэглэх, зөөвөрлөх гэмт хэргийн хохирогч, хамтрагч болохоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг тусгасан байна.

Холбоотой мэдээ