“Дэлгэрэхийн улаан ямаа” хөтөлбөр батлав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-03-21 12:01:28

Дорноговь аймгийн  ИТХ-ын тэргүүлэгчид  “Дэлгэрэхийн улаан ямаа” хөтөлбөрийг баталлаа.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлэх үүднээс дээрх хөтөлбөрийг баталсан байна.

Тус аймгийн мал сүрэг 2015 оны жилийн эцэст нэг сая 801 толгойд хүрч үүнээс 812 мянга, 240 толгой ямаа  тоологдсон нь нийт малын 45.1 хувийг эзлэж байгаа аж.

Дорноговь аймгаас  2011 оноос хойш  Дэлгэрэх  суманд “Дэлгэрэхийн улаан ямаа”  хэмээх ашиг шим сайтай ямааг омгоор баталгаажуулах ажлыг хийж байгаа бөгөөд ямааны тоо толгой эдүгээ 13 мянгад хүрээд буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ