Таеквондогийн аймгийн шилдэг тамирчнаар А.Бунд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 12:10:41

Завхан аймагт олон улсын таеквондогийн аймгийн аварга шалгаруулах дөрөвдүгээр тэмцээн боллоо.

Тус тэмцээн тулаан, онцгой чадвар гэсэн хоёр  төрлөөр  амжилттай зохион байгуулагдаж 10 сум, байгууллагын 62 тамирчид 39 багц медалын төлөө өрсөлдлөө. Багийн дүнгээр “Цэцэн шонхор” клуб тэргүүлж Цагаанхайрхан сум, Тосонцэнгэл сумын  Тахарын алба тус тус удааллаа. Харин шилдэг эмэгтэй тамирчинаар “Цэцэн Шонхор” клубын тамирчин А.Бунд, шилдэг эрэгтэй тамирчинаар мөн клубын тамирчин Э.Алтанхүлэг, хамгийн залуу тамирчнаар Цагаанхайрхан сумын дунд сургуулийн сурагч Г.Баярмаа нар шалгарч цом өргөмжлөлөөр шагнууллаа.

Шилдэг тамирчдын шагналыг аймгийн Цагдаагийн газар ивээн тэтгэжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ