Олон улсын уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын нэр хүндтэй уралдаан, тэмцээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн байна. ОХУ-д болсон Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн дуучин Э.Анхбаярт мөнгөн шагнал олгоно.
Мөн БНХАУ-ын Ухань хотод болсон Олон улсын өсвөрийн циркчдийн уралдаанд “Аватар” үзүүлбэрээрээ хоёрдугаар байр эзэлсэн Монголын циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох болсон байна.