Ахмад багш нарын арга туршлагаар “Өвлөх эрдэм” ном бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-21 21:35:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ахмад багш нарынхаа тэргүүн туршлага, арга зүй, амьдралын үнэн түүхийг залуу, дунд үеийн багш нартаа өвлүүлэн үлдээх зорилгоор "Өвлөх эрдэм" номыг бүтээжээ.

Тус номын нээлтийг ахмад багш нарын чуулганы үеэр хийжээ. Энэхүү номонд ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 54 багшийн тэргүүн туршлага, 7 гавьяат багшийн заах арга барил зэргийг оруулсан байна. Мөн багш хүний эрдэм мэдлэг, хүүхэд хөгжүүлэх арга ухаан бүр өөр өөрийн гэсэн онцлогтойг тус номноос унших боломжтой ажээ.

Холбоотой мэдээ