ОБЕГ-ын алба хаагчид "Гамшигт тэсвэртэй дэд бүтэц" олон улсын хуралд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-25 09:56:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ-ын Шинэ дели хотноо энэ сарын 19-20-нд болсон "Гамшигт тэсвэртэй дэд бүтэц" олон улсын II хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гадаад харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа нар оролцоод ирлээ.



БНЭУ-ын Гамшгийн удирдлагын үндэсний газраас НҮБ-ын Гамшгийн эрдсэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй тус хуралд дэлхийн 33 орон, НҮБ болон 23 олон улсын байгууллага, дэлхийн банк санхүүгийн байгууллагын 25 орчим шинжээч оролцсон юм.


Энэхүү хурал нь нийт найман төрлийн хамтарсан болон техникийн хуралдаанаас бүрдсэн бөгөөд томоохон дэд бүтцийн систем, гамшигт тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн бодлого, туршлагыг сурталчлах, оролцогч талын хамтын ажиллагааг хангах зорилгын хүрээнд зохион байгуулагджээ.


Мөн хурлын үеэр “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн бодлого, засаглал” сэдэвт техникийн II хуралдааныг ОБЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа даргалж, оролцогчдод Монгол Улсын дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бий болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ