ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын даргад талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-25 16:05:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэлтэй ажилласныг өндрөөр үнэлж, ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ийг гардууллаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран олон төсөл хөтөлбөрийг төслийн бус буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал” техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгааг дурдаад эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Тухайлбал, төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлдэг бөгөөд эдгээр нь эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн, ашиглалт сайтай байдаг. Техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг төслүүд нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил болон эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шилдэг тэргүүн туршлагаас суралцахад ихээхэн хувь нэмэр оруулдаг болохыг тэмдэглэн хэлэв.

Уулзалтаар талууд өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцсан юм.

Холбоотой мэдээ