Мэдүүлэг авах өрөөндөө хяналтын камертай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-27 10:42:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар мэдүүлэг авах өрөөндөө шаардлагатай хяналтын камертай боллоо. Орон нутгийн төсвийн 2,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цалгар трейд” ХХК хоёр ширхэг хөдөлгөөн мэдрэгчтэй sony брэндийн видео камерыг дагалдах хэрэгслийн хамт нийлүүлсэн байна. 

Ингэснээр мөрдөн шалгах ажиллагааг дуу дүрстэй нь баримтжуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх ашгийг хамгаалах, мөрдөгчийн үйл ажиллагааны талаар үндэслэлгүйгээр гүтгэлгийн шинж чанартай гомдол гаргахаас урьдчилан сэргийлэх боломжтой ажээ.


Холбоотой мэдээ