Иргэн бүрт эрүүл мэндийн зөв дадал, хэвшил олгоход ажлаа чиглүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-30 17:44:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн БСУГ, ЭМГ, ГБХЗХГ хамтран "Хүүхдийн хөгжил-хамгааллын хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг болох, эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгааллыг сайжруулахад тэдний оролцоо, манлайллыг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав. 

Сургалтын үеэр ГБХЗХГ-ын дарга Ч.Дашбаяр хэлэхдээ, “Эрүүл мэндийн боловсрол нь хүүхдүүдэд насан туршийн амьдралын хэв маягийн талаарх хувь хүний хариуцлагыг ухамсарлан, өөрийн болон бусдын, цаашлаад хүрээлэн буй орчныхоо эрүүл байдлыг хүндэтгэх хандлагыг хөгжүүлэхэд тусалдаг. Нөгөө талаар өнөөдөр гоё ганган хувцас өмсөх, үнэтэй том машин унах гэхээсээ илүүтэйгээр ууж байгаа ус, амьсгалж буй агаар, идэж буй хоол маань эрүүл, амьдралын хэв маяг маань зөв байхыг эрхэмлэх нь чухал болжээ.Тиймээс эрүүл мэндийн хичээлийн багш нарыг чадавхжуулах замаар хүүхдэд багаас нь эрүүл мэнддээ хэрхэн анхаарах ёстойг ойлгуулж, иргэн бүрт эрүүл мэндийн зөв дадал, хэвшил олгоход ажлаа чиглүүлж, үр дүнд хүргэе”  гэдгийг онцолж байлаа. 

Холбоотой мэдээ