"Стандарт ноос ХК-ийн хувьцаа хамгийн их унав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-29 19:57:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 36 хувьцаат компанийн 249,646,216 төгрөгийн үнийн дүн бүхий 849,695 ширхэг хувьцаа арилжив.

Тодруулбал, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурав. Харин гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Монголын цахилгаан холбоо ХК-ийн MCH хувьцаа 12.27 хувиар хамгийн их өссөн бол "Стандарт ноос ХК-ийн ALI хувьцаа 15 хувиар хамгийн их унав.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.25 хувиар буурч, 20826.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,452,754,808,544 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Холбоотой мэдээ